Туркдээ хэр баргийн юманд оролцоод байдаггүй Орхан Памук гуай сая нэг шагнал авч байна. Турк улсын Мэрсин хотын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Утга зохиолын шагнал гэнэ. 60 гаруй хэл, 100 гаруй оронд орчуулагдаж, дэлхийн зохиолч болсон хүнд иймэрхүү хүндэтгэл үзүүлэлгүй яах вэ дээ. Памук, шагналаа гардаж авчихаад; -“Би тавин жил бичиж байна, тавин жил үгээр тоглож байна. Мэрсиний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим энэ шагналын үйл ажиллагааг сайн зохион байгуулдаг. Ерөнхийлөгч нь сая хэллээ; “Бид үүнд оролцдоггүй, шүүгчийн баг л шийддэг” гэж хэллээ. Та нар сайн байна. Зүүний үзэлтнүүдэд ч өг, барууны үзэлтнүүдэд ч өг. Гагцхүү шилдэг уран зохиолд л өг. Та бүхний цорын ганц шалгуур нь сайн уран зохиол байх болтугай. Муу, ёс суртахуунгүй хүн байж болох ч энэ ер хамаагүй. Сайн, үнэ цэнтэй уран зохиолд байнга шагнал гардуулж, ард нь зайдуухан зогсох шиг сайхан зүйл байхгүй. Ингэж бодоцгоож буйд тань гүн талархал илэрхийлье. Шагнал аваагүй байсан бол би өдийд гэртээ романаа бичээд “Юу л хийгээд байна даа” гэсэн шүү юм бодож суух байсан болов уу. Би энэ улсын зохиолч, улсынхаа нэгэн хотоос ийм урилга авсан минь нэр төрийн хэрэг...” гэчихээд тайзнаас буулаа.
Холбоотой нийтлэл
"Аранжин Цом - 2023"
2023-12-18
Д.МАНДАХСАНГИЙН “АЛТАН АЙ”-гаас ДЭЭЖЛЭХҮЙ
2021-11-02