1. "Чи бидэнтэй нийлэхийг хүсэхгүй байна уу?" Саяхан нэг танил маань шөнө дүлээр, хоосон шахуу кафед ганцаараа сууж байхад минь надаас ингэж асуусан юм. Би "Үгүй ээ, хүсэхгүй байна" л гэсэн.
2. Чи өрөөнөөсөө гарах шаардлагагүй. Ширээндээ суугаад урдах ажлаа үргэлжлүүл, өөрийгөө сонс. Өөр юу ч битгий сонс, зүгээр л хүлээ; Чимээгүй, тайван, ганцаархнаа бай.
3. Хэтэрхий олон хүнтэй харилцах нь чамд ер сайн юм авчрахгүй.
4. Бүхнийг март. Цонхоо нээ. Өрөөгөө цэвэрлэ. Салхи оруул. Чиний харж буй зүйлс бол ердөө хоосон. Чи гудамжны булан тохой бүрээс ямар нэг юм хайж байгаа, гэвч олж чадахгүй. Олдохгүй байгаа тэр зүйл чинь чи өөрөө юм.
5. Хүмүүстэй цаг нөгчөөх, ярилцахын оронд өөр лүүгээ буц. Бодож эргэцүүл. Үнэндээ бол бусдад зайлшгүй хэлэх ёстой үг чамд огт байхгүй.
6. Сэтгэл хөдлөлийн нөлөөнд автахгүй болтлоо бусдаас өөрийгөө тусгаарла. Бүгд чиний дайсан болбол болог л дээ, хамаагүй. Хэсэгхэн зуур ч атугай хэнтэй ч бүү ярь.
7. Хаана байгааг чинь хэн ч мэдэхгүйн сайхныг мэдэр. Үргэлж ийм байгаасай гэж чи хүсэх болно!
8. Хэрэв хүмүүс хийгээд ертөнц хоорондоо тоглоом тоглож байвал бооцоогоо чи ертөнцийн талд л тавь.
9. Дараа нь буцаж явах шаардлагагүй тэр газар л чиний хүрэх ёстой цэг шүү.
- - -
Орчуулга: Хандхүүгийн Нямхишиг
Холбоотой нийтлэл
"Аранжин Цом - 2023"
2023-12-18
Орхан Памук: Би энэ улсын зохиолч
2023-11-07
Д.МАНДАХСАНГИЙН “АЛТАН АЙ”-гаас ДЭЭЖЛЭХҮЙ
2021-11-02