ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС
* * *
Гэрлэхээсээ өмнө нүдээ нээ, гэрлэснийхээ дараа нүдээ ань.
(Португал ардын үг)
* * *
Бусдыг зэмлэдэг шигээ өөрийгөө зэмлэ, өөрийгөө уучилдаг шигээ бусдыг уучил.
(Хятад ардын үг)
* * *
Хэн нэгэн чамайг нэг удаа хуурсан бол түүний буруу, хэрэв тэр хоёр удаа хуурсан бол таны буруу.
(Румын ардын үг)
* * *
Чулууг цоолж буй нь усны хүч биш, уйгагүй дуссаны хүч.
(Бразил ардын үг)
* * *
Жижиг хүмүүсийн сүүдэр уртсаж байвал тэр газарт нар жаргаж байна гэсэн үг.
(Хятад ардын үг)
* * *
Гинж бол хамгийн сул холбоос юм.
(Англи ардын үг)
* * *
Нэг жилийн хөгжил цэцэглэлтийг хүсэж байвал тариа тарь, арван жилийн хөгжил цэцэглэлтийг хүсэж байвал мод тарь, зуун жилийн хөгжил цэцэглэлтийг хүсэж байвал хүн тарь.
(Орос ардын үг)
* * *
Нөгөө эрэг рүү тэмцдэггүй хүн өөрийнхөө эрэгт л үлдэх болно.
(Чечень ардын үг)
* * *
Бид ертөнцийг эцгээсээ өвлөөгүй, үр хүүхдээсээ зээлсэн.
(Япон ардын үг)
* * *
Тоглоом дуусахад бэрс ч, хүү ч нэг л хайрцагт ордог.
(Итали ардын үг)
* * *
Ус ихсэхэд загас шоргоолж идэж, ус ширгэхэд шоргоолж загасыг иддэг.
(Африк ардын үг)
* * *
Нэг цаг жаргалтай байя гэвэл унтаж амар, нэг өдөр жаргалтай байя гэвэл загасчил, нэг сар жаргалтай байя гэвэл гэрлэ, нэг жил жаргалтай байя гэвэл ямар нэгэн ажил хий, хэрэв насан туршдаа жаргалтай байя гэвэл тэр ажилдаа дуртай бай.
(Хятад ардын үг)
* * *
Хэн нэгэн рүү долоовор хуруугаараа чичлэхдээ болгоомжтой бай, учир нь үлдсэн хуруунууд чинь чам руу чиглэж байгаа шүү дээ.
(Англи ардын үг)
* * *
Өөрчлөлтийн салхи үлээж эхлэхэд ухаантай хүмүүс салхин тээрэм, тэнэг хүмүүс хана босгодог.
(Хятад ардын үг)
* * *
Амьд хүмүүс үхэгсдийн нүдийг хаадаг, үхэгсэд амьд хүмүүсийн нүдийг нээдэг.
(Африк ардын үг)
* * *
Ямар ч гал тогоо хоёр эмэгтэй хүн багтахаар том биш.
(Судан ардын үг)
* * *
Манан дэвүүрт сарнидаггүй.
(Япон ардын үг)
* * *
Гоо сайхан бол бүсгүй хүнд ирсэн анхны бэлэг боловч буцааж өгөх хамгийн эхний зүйл юм.
(Чили ардын үг)
* * *
Алдах юмгүй залуухан, эсвэл авах зүйлгүй хөгшин эмэгтэй л насаа хэлдэг.
(Малайз ардын үг)
* * *
Орондоо орохдоо бүх асуудлаа хувцасандаа үлдээ.
(Нидерланд ардын үг)
* * *
Нүд өөртөө, чих бусдад итгэдэг.
(Герман ардын үг)
Сонгож орчуулсан: Х.НЯМХИШИГ
Холбоотой нийтлэл
"Аранжин Цом - 2023"
2023-12-18
Орхан Памук: Би энэ улсын зохиолч
2023-11-07