logo
logo
Театр & Кино

С.ЛОЧИН: “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”-Н ТУХАЙД ГУРВАН САНАЛ

С.Лочин                                       “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”-Н

                                                           ТУХАЙД ГУРВАН САНАЛ

    Энэхүү гайхамшигт  зохиолыг тал талаас  нь задлан үзэж,  нягталсан бүрэн судалгааны  зүйлс  одоогоор  хараахан  үгүй  ч  эрдэмтэн  мэргэдээс  ямар нэгэн хэмжээгээр судлан үзэж,  шинжилсэн  нь  бий. Гэвч  энэ  бүхнийг  нарийвчлан үзвэл  зарим нэгэн ээдрээтэй  зүйлс, буруу  ташаа  ойлголт  мэр сэр байх  мэт.  Энэ  талаар  өөрийн саналыг өгүүлье.

    1.Нэр, тооны  тухайд
    “Учиртай  гурван толгой” гэж Д.Нацагдорж зохиолоо яагаад нэрлэв ээ? Энэ  талаар одоодоо нэг мөр болж  тогтсон саналгүй  байгаа нь зөвхөн энэ  нэрийг  гадаад хэлээр янз янзаар  орчуулан буйгаас  ч  тодорхой  байна.
    Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг хорь гаруй  жилийн турш судалж  байгаа. Б..Содном  энэ   нэрийг “Үйлийн гурван толгой”  гэсэн домогтой  холбохын зэрэгцээ “Д.Нацагдоржийн намтар зохиол”-доо “Монгол хэлний  зүй тогтлын ёсоор  авч  үзвэл “Учиртай  гурван толгой”  гэж газрын нэр ч байж болно. Эсвэл хүмүүсийг ёжлон заасан  төлөөний  нэр  ч  байж  болох  юм. Одоо хүртэл дан анхны нэрээр  ойлгодог явдал буруу  биш. Гэвч  дубурийн дотор голлон гарах Юндэн, Нансалмаа, Балган гурвын дүрээр эсрэг тэсрэг ангийг төлөөлүүлсэн  тул учиртай  гурван толгой  болж  байгаа  юм  гэж   ч  бас  л болно” гэжээ. Б.Содном гуайн энэ талаар хоёр хувилбар гарч  байгаагийн  1-рт газрын талаас 2-рт  гурван гол баатрын талаас  нэрлэсэн  байж  болох нь ээ. Гэхдээ  чухам  аль нь вэ  гэдгийг  тодотгосонгүй.  Иймд аль алинаар нь байж болоход хүрч байна. Өөрөөр хэлбэл хэн юу л гэж бодно түүгээр л бол гэсэн ойлголт гарахад хүрч  байна. Гэтэл их зохиолч маань ийм  хоёрдмол, бүдэгрүүлсэн, уншигчдыг  “чулуу  хөөлгөх” зүйл бичдэггүй.

    Түүний  зохиол бүр, өгүүлбэр бүр, үг бүр нь маш тодорхой,  хэн  ч  яаж  ч  мушгимгүй  байдгийг бид цөм  мэднэ.  Иймээс  зохиогч  маань яагаад ингэж  нэрлэв? үнэхээр хэн. Дуртайгаараа  ойлгоно  биз гээ  юу? Эсвэл бид бодож өгсөн нэрийг нь гүйцэд ухахгүй,  өөр  юм  ярин будилсаар  байна  уу?

    Үүнд би өөрийн ажигласны  хирээр хариулахын тулд зохиолын эхэнд   тайзны засал ямар байхаар бичсэнийг нь үзье. “Хөдөө газар, зүүн баруун хоёр хажууд хоёр уул,  зүүн талынх нь ногоон гэрэлтуссан хадтай   уудам, баруун талынх нь цэнхэр гэрэл туссан  модтой,…  тайзны ар талд нэг  урт  уул….”  Гэж  бичжээ. Зохиолын бүх үйл явдал энэ уулын орчим болдог учраас  энэхүү газраар нэрлэсэн  гэж  ч  үнэхээр болох  мэт. Юндэн, Нансалмаа  хоёр:
    “Ногоорон харагдах уул нь
    Номин  эрдэнийн уул аа

    Хадтай өндөр уул нь
    Хангай  дэлхийн үзэсгэлэн …

    Цэнхэрлэн харагдах уул нь
    Чандмань эрдэнийн  уул аа

    Модтой  сайхан уул нь
    Монгол газрын чимэг ээ  гэж тайзны  зүүн, баруун талд  буй  хоёр уулыг харьцуулдаг.  Мөн
    Хоёр талын уул нь
    Гоёмсог сайхан хосолжээ  гэсэн ч  бий. Эндээс  юу  харагдаж  байна  вэ  гэвэл баруун, зүүн  хоёр уулыг  цэцэг  жимстэй,  монгол нутгийн чимэг болсон үзэсгэлэнт сайхан уул болох тухай  гарч  байна. Гэтэл гурав дахь уулыг “Тайзны  ар талд нэг урт  уул… бий  гэж  хэдхэн үгээр гаргажээ. Энэ  уулыг гэрлийн  ямар нэгэн өнгөөр ялгасангүй.  Ой мод, хад чулуу,  цэцэг жимстэй  гэж  тодотгосонгүй.  Тэгээд ч  ийм,  тийм гэж  энэ  уулыг Юндэн, Нансалмаа хоёр шагшин магтаж дуулаагүй  байна. Энэ  хэсгээс  үзвэл тайзан дээр хоёрхон л  уул байгаа  юм  шиг,  гуравдахь уулыг гаргасан нь илүүц  болсон  мэт санагдахаар байна. Гэвч  дуурь, жүжгийн  нэг онцлог өвөрмөц  тал  бол тайзан дээр гаргаж  тавьсан бүхэн өөр өөрийн үүрэгтэй  байдаг бөгөөд тайзан дээр  нэг  буу гаргасан бол түүгээр заавал буудаж  байж  л  “дуусах ёстой”. Тэгэхлээр энэхүү гуравдахь урт хар уул ч  өөрийн зориулалттай  бөгөөд энэ  нь

    “Арын өндөр уул нь
    Асар сайхан уул аа… гэсээр
Уулын  дээгүүр  Балган гарч  ирэх бөгөөд зохиолд бичсэнээр  гуравдахь уулын идэр нэгэн бяцхан агуй  ба  агуйд нэг булаг урссан  байдаг. Хоролмаа  энэхүү  булгаас  ус  авч яваад Юндэнтэй учран “Одоо манайд оч  л доо, гэр холгүй  энд…” гэж  хэлдэг. Тэгэхлээр  Хоролмаагийн гэр  энэ  л  гурав дахь уулын орчим  байх  нээ? Балган, Нансалмааг эхнэрээ  болгохоор богтлон  авч  явахдаа “…. Тэд зүүн уулын хойгуур  тойрон  хойд уулын араар тойрч, далд орж  үгүй болно. Ингээд хойд уулыг давж  ормогц  олон  хүний  дуу гаран инээлдэж…  найрын чимээ  сонсогдоно.  Энэ  бол  Балганыд болж  буй  найр. Түүний гэр хойд уулын  тэнд байгаа нь тодорхой.

    Одоо л зохиолч  тайзан  дээрх гурван  уулыг өөр өөрөөр  дүрсэлсэн нь  өөрийн учиртай  болох нь тодров.Юндэн, Нансалмаа  хоёр зөвхөн баруун зүүн хоёр  уулыг  л  харж  сайн  сайхныг  хүсэж  мөрөөдөж дуулдаг нь  ч  бас зохиолынх  нь  бус  бололтой.  Мөн гуравдахь  урт  хар уул үзэсгэлэнт хоёр уулын дунд байгаа нь ч  бас  л нэгийг  бодогдуулж  байна.

  

    Энэ  бүхнээс  дүгнэн үзвэл:
    1-рт зохиолч  “учиртай  гурван толгой”  гэж  зохиолоо нэрлэхдээ зөвхөн гол баатраараа  нэрлэсэнгүй. 2-рт мөнхүү нэрийг өгөхдөө  үйл  явдал өрнөж  буй  гурван  уулаа  ч  тусд нь  авч  нэрлэсэнгүй.  Харин  гурван баатар гурван гурвуулаа  хооронд нь  холбож  нэгийг  нөгөөгөөр  төлүүлэн  дорно дахины  утга  зохиолд  эртниы  уламжлалтай  арга  билгийг  хэрэглэхийг   ……….  Болгон нэрлэжээ. Өөрөөр хэлбэл зохиолын гол баатар болон  үйл  явдал өрнөж  буй  гурван  уул бол хоорондоо салшгүй нэгдэл,  амьд холбоотой  бөгөөд уул  нь   хүн нь  уулаа  төлөөлсөн  нэг  зүйл бол дээрх баталгаанаас  харагдаж  байна.   Тэнд  “толгой”  гэсэн үгийн утгыг  давхар шил…..   баатруудынхаа  хувь  заяаны  ээдрээтэй   байдлыг  тусгахын  үүднээс  “учиртай гурван толгой” нэр үүсчээ гэж  бодно.

               Яг энэ  хэсэгт  канондсон материал хагас гарсан учраас   орхилоо…….

    ….Үзэсгэлэнтэй  төрсөн  Нансалмаа
    Өөрийн хошуундаа  хайрлагджээ
    Үнэхээр түүний  сэтгэл
    Ганцхан  хүн  дээр шийдсэнсэн  гэсэн нь ойлгомжтой  бөгөөд Юндэнд чиглэсэн болохыг бид мэднэ. Юндэнгийн сэтгэл ч мөн адил Нансалмаа дээр чиглэснийг бид маргахгүй  ч хуурчийн  шүлгийн энэ  хэсэгт  Юндэнгийн сэтгэлийн талаар өгүүлсэнгүй, ганцхан  Нансалмаагийн сэтгэлийн талаар гарч  байна. Гэтэл үүний дараа  шууд залгаад,
    Хоёр  хоёр амраг  зайгүй  ч
    Гурвалжин болдог  нь будлиантай
    Янагийн үлгэр гэгч
            Ингэж эхэлдэг ажээ”  гээд дуусч  байна.

    Үүнээс  үзвэл Нансалмаагийн сэтгэл  шийдсэн “ганцхан хүн  дээр”  бас  нэгэн өөр хүний  сэтгэл /Хоролмаа/, мөн шийдэн гурвалжин болжээ  гэсэн санаа  зүй ёсоор төрж  байна. Үүнийг тодотгох  бас  нэг  баталгаа  бол Нансалмаад “Хоролмаа Юндэнг маань юу  болгоод байна  даа? гэсэн бодол төрж, тэгээд ч 

    “Сайхан бүсгүй ирэв
    Санаа  сэтгэлийг бусниулав
    Уран үгтэй хүүхэн
    Уруул хацар нь хөөрхөн
    Ертөнц гэдэг бөөрөнхий
    Янаг сэтгэл хувирдаг…”  гэж  сэтгэл доноголзон байсан. Тэгэхлээр Хоролмаагийн тухай байж  таараа. 2-рт  “хуурчийн шүлэг”  гэж нэрлэн оруулсан оруулбар  бүхий  3-р үзэгдэлд Балган ерөөс  гарахгүй  байгаа  бөгөөд Юндэн, Нансалмаа,  Хоролмаа  нарын  явдал энэ үзэгдлийг  бүрэн эзэлж байна. Ингэхлээр  зохиолч маань зохиолынхоо энэ хэсэгт Нансалмаа, Юндэн, Хоролмаа  гурвыг “гурвалжин” болж байгаа  юм  шүү  гэсэн санааг хуурчийн шүлэгтээ тодотгон оруулснаар  зайгүй  хосын  дунд гуравдахь  хүний  будлиан үүсгэн “янагийн үлгэр эхлүүлж”  зохиолын үйл явдал улам  өрнөсөөр  туйлдаа  хүрч  байна.

    Энэ  бүхнээс  үзэхэд “Учиртай  гуравт”  маань  Нансалмаа, Юндэн, Балган нарын зэрэгцээгээр  Хоролмааг мөн багтаан оруулсан бөгөөд зарим судлагч нарын үзэж байгаа  шиг “Хоролмааг” гэсэн тоондоо оруулсангүй  гэх арга алга.Тэгэхлээр  “Учиртай  гурван толгой” “биш” “дөрвөн толгой” болж  байна  уу ? гэсэн асуулт гарна. Үүнд хариулах хариу  гэвэл, зохиогч  маань эсрэг талын хоёр баатраа нэгтгэн нэгэн тоонд багтаасан нь тайзны арын урт хар уулын орчим хоёулангийнх нь гэр байгаа, энэ хоёрын үйл ажил хар уул шигээ  ижилхэн хар  байгаа, “юндэн над хэрэггүй” , “Нансалмаа”  над хэрэггүй гэж  хоёул ив ижилхэн үгийг  зохиолын тайлал хэсэгт давтан хэлж  буй  зэргээс  харагдах болов уу.

    2.Хоролмаа  чухам  хэн  бэ?
    Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол”-доо … Хоролмаа  угаасаа  харц  ардын ангийн хүн боловч  өөрийн ашиг сонирхлын үүднээс  хоёр ангийн төлөөлөгчийн  аль алинд нь адилхан үйлчилж,  тогтворгүй  хүн бөгөөд энэ гурвын дагуул,  замын хань…”, “Харц  ард гаралтай Хоролмаа баримталсан чиггүй,  хоёр ангийн төлөөлөгчийн аль алинд ч  үйлчилдэг явдал түүний   төөрөлдсөн, мэдлэггүйг харуулжээ”  хэмээн  тодорхойлон бичжээ. Өөр нэгэн зохиогч “дашдоржийн Нацагдорж”  гэсэн бяцхан номонд “Нацагдорж  хүний  чанарыг ямар  нэгэн хэлбэрээр товойлгохыг  эрмэлздэг. Үүнд Хоролмаа  хэдийгээр овжин, зальхай,   худал, хуурамч, эрээ  цэргүй боловч  чиглэсэн зорилго, сэдсэн хэрэг, шийдсэн бодлоо биелүүлэхэд  юунаач  шантрахгүй,  тэмцэх чадалтай,  тэмцэлдээ  янз бүрийн арга  ухаан  сийлж,  байдал нөхцөлд  зохицох чадалтай”  гэжээ.
    Мөн Д.Цэнд “Монголын уран зохиол” номондоо “Хоролмаагийн амьдралын ганц  хүслэн бол Юндэнг өөртөө  авах хэрэг бөгөөд….”, “Хоролмаа санасандаа хүрэхийн тулд юу  ч хийхээс  буцахгүй….” гэж  бичсэн байна.

    Хоролмаагийн талаар бас  бус  хүмүүс  өөр  өөрийн бодол  санаагаа  товч  төдий  боловч   хэлж байсан нь бий. Зөвхөн дээрх ишлэлээс  ч үзсэн Хоролмааг  янз янзаар  үнэлсэн  байна. Нэг нь түүнийг  “баримталсан чиггүй” гэж  байхад нөгөө  нь “чиглэсэн зорилго …. Шийдсэн  бодлоо биелүүлэхэд юунаас  ч  шантархгүй  хүн”  гэжээ. Үүнийг түр орхиод  Хоролмаа  үнэхээр  харц ард гаралтай  хүн  үү?, үгүй  юу? гэдгийг  үзье.

    1.Эх зохиолд:
    “доодын гэрт  саатан
    Тэнхээ  тамираа  сувилна  уу”  гэж  Хоролмаа Юндэнд хэлдэг.
    Нх зохиол, энд дурдсанаас  өөр  Хоролмаагийн  гэр орны  байдал,   түүний гарал язгуурын талаар бичсэн нь үгүй болой.  Эндээс  “доодын  гэрт”  гэгчийг ядуу  доод  гэж  ойлгож  болох мэт  авч  үнэн чанартаа  ярилцагч  хүнээ хүндэтгэхийн  үүднээс  “өчүүхэн намайг”, “дорд намайг”,  “ядуу би”,  “Таны  боол”  гэхчилэн бичиж  ярьдаг  уламжлал бий  бөгөөд Нацагдорж “доодын гэрт” гэсэн үгийг мөн ийм  утгаар хэрэглэсэн гэхэд үгүй гэх газаргүй.  Нөгөөтэйгүүр,


    “Эцэг  эх минь хөгшин
    Эзлэх толгойлох  хүнгүй
    Энэ  бие ганцаар
    Одоо манайд оч  л доо гэдгийг авч  үзвэл 1-рт Хоролмаа  ханилсан хань бүлгүй ганцаар байдаг,  2-рт  эцэг эх  өтөл  настай,  3-рт   иймийн тулд манайд очиж  гэр орныг минь тэргүүлэн амьдраач гэсэн  байна. Үүнээс  үндэслээд Хоролмааг харц  ард гаралтай, ядуу  эмэгтэй  гэж  шууд батлан хэлэхийн  үндэс  алга.  Яагаад гэвэл , ангийн гарлаас  үл хамааран  хэн  ч гэсэн өтөл насны  босгыг алхдаг.  Мөн ханилсан ханьгүй ганцаар яваа  эмэгтэй  бүр  заавал ядуу байх  ёсгүй.  Түүнчлэн  хөгшин  настай  эцэг эх бүр ядуу  зүдүү байх  нь  хууль биш.  Энэ  бүхнээс  үзвэл  Хоролмаагийн ангийн гарал одоогоор  тодорхойлогдсонгүй. Тэр  аль ч  ангийн хүн байж  болно.  Тэгэхлээр бид зохиолын сэдвээс  Хоролмаагийн ангийн гарлыг  тодорхойлохыг оролдъё. Балган ноён  Нансалмааг чирч явахыг үзсэн Хоролмаа,

    -“Балган явж  байгаа  юм  уу  гэж  чанга дуугарахад”  Балган  айж, Нансалмааг орхин нуугддаг.  Зохиолын  үйл явдлаас  үзвэл  Балган Хоролмаа хоёр урьд  нь  танил  болох  нь харагддаг.  Тэгэхлээр   Хоролмаа   Балганыг  дээд ангиас  гаралтай  болохыг мэднэ.  Ийн эзэн  Балгантай Хоролмаа  эн  чацуу  ярьж, Балган түүнээс  айн тэвдэж  байгааг  үзвэл,  жирийн  харц эмэгтэй ноён  хүнтэй  ийнхүү  харьцаж  байх  уу гэсэн  асуулт  зүй  ёсоор  нарна. Мөн Хоролмаа эхлээд  Юндэнтэй уулзаж,  түүнийг өөртөө татан авах  итгэл дүүрэн  байсан эхэн  үедээ түүнийг “Та”  гэж  хүндэтгэсэн  дүр  үзүүлэн өнгөн хуурамч  сайхан зан гаргаж  байснаа  хүссэн хүсэл  биелэхгүй  нь мэдэгдэж  эхлэхэд  “…. Эргүү мунхаг  болж  байна  уу, чи” , “Ингэж  байхаа  ичихгүй  юү  , чи”, “ яах  гэж  гиюүрсэн  юм бэ? Эртхэн  яв” гэх зэргээр  Юндэнг загнах байдал гаргадаг. Ийм  үг хэлж буй  Хоролмааг харвал бусдыг захирч,  загнаж,  өөрийн үгэнд оруулж  сурсан,  тийм  байдалд  дассан  хүний авир төрх харагдана.  Одоо Хоролмаагийн үзэл санааг авч  үзье.

    “Сайхан эрд
    Эхнэр хаана  мундах  вэ?
    Ганц  нэгийн  хойноос
    Гансарч  зүгшрээд  яах вэ?”, сэтгэл   гэгч “өнгө  мөнгөнд болдог юм” ,” баян түшмэлийн хүү  учир  Балган чадал ихтэй”,  “Эзэн ноёдод талтай  хүн” гэх мэтээр ярьдаг бөгөөд эндээс юуны  өмнө  мөнгө  , эрх тушаалаар  юуг  ч худалдан авч  болно. Өнгө, мөнгөтэй хүн  л чадалтай гэсэн феодал,  ноёлогч  ангийн бэртэгчин үзэлтэй  хүн  болох нь харагдаж  байна.

    Нацагдоржийн  зохиолын дүрүүд хэв шинжит чанарыг  гүнээр тусгасан байдаг бөгөөд харц  ядуу  эмэгтэйчүүдийн  дунд иймэрхүү үзэл бодолтой хүн хэрэв байсан бол, маш цөөн бараг үгүй хэмээн хэлж болох бөгөөд их зохиолч маань амьдралын  нийтлэг биш зүйлийг дөвийлгэн үзүүлдэггүй  билээ. Харин  дээдэс язгууртан гэгдэх ангийхны  дотор өнгө  мөнгө эрх тушаалаар мулгуйдах  явдал жирийн үзэгдэл байсан нийтлэг зүйл. Тэгэхлээр Хоролмаа, Балганы  нэгэн адил  энэ  ангийг  төлөөлөн гарч  байна.  Эрх танхи  байдал, ордны  эрээ  цээргүй завхай  зайдан үгэнд дассан  хүн  л   “Эгч  чинь зугаацуулаад  өгье”, “Эр хүнд эхнэр  хаана  мундах  вэ?”, “Надтай  суувал дээр шүү”  гэхчлэн  ярихаас  биш, харц  ядуу  ард эмэгтэй хүн, тэр тусмаа  феодалын  нийгмийн  хүлээсэнд дарагдан,  эрд  богтлогдон   очихоос  өөрийг бараг  мэддэггүй байсан эмэгтэйчүүд  ингэж  ярина  гэж үү”  Үгүй  байхаа .

    Зарим  судлагчид , Хоролмаа хоёр ангийн  аль алинд нь үйлчилдэг  гэж  үзэж  байна.  Гэтэл тэрээр ноёлогч  ангийн төлөөлөгч  Балганд  үйлчилж,  түүнд туслаж  үүгээр далимлан өөрийн  хүслийг  гүйцэлдүүлэх  гэж  хар амиа  бодон зүтгэхээс  биш, харц  ардын ангид үйлчилж, тусалж  байгаа  нь зохиолоос  харагддаггүй. Юндэнг асарч  сувилж  байгаа  зэрэг нь бол ардын ангид тусалж  байгаа  биш, далдын  , хувийн сонирхолтойг маргахгүй  биз. Мөн Хоролмаа чхам  ямар ангийн хүн  болохыг  хариуулах бас  нэгэн  зүйл  буйг хойно өгүүлнэ.

    II.Одоо Хоролмаагийн насны тухай  асуудлыг сөхье. Ихэнх хүмсийн дунд Хоролмаа  бол Юндэнгээс олон эгчмэд,  авгай  гэсэн ойлголт байдаг.  Хөдөө  нутгийн зарим  клубт уг жүжгийг тоглохдоо Хоролмааг  хижээл авгай  болгон гаргаж  байсан ч  гэж   ярьдаг. Хоролмаа үнэхээр  ийм  настай  байсан уу? Эх зохиолд үнэхээр ийм  настай байсан уу? ,  “Эгч  дүү мэт дотно”,  “эгч минь  та  харсан уу?” гэхчлэн Хоролмаад ханддаг. Хоролмаа  ч  гэсэн “Энэлж шаналж  уйтгарлавал  эгч  чинь зугаацуулж үзье” гэж  Юндэнд хэлдэг  удаа  бий.  Энэ  бүхнээс үүдээд л Хоролмаа  бол Юндэнгээс  эгчмэд хүн гэсэн бодол төрдөг бололтой. Гэтэл Юндэн маань “эелдэг сэтгэлт охин…”,  “  яасанч чамд хамаагүй”  гэж  Хоролмаад бас хэлдгийг  ор тас  мартаж  болохгүй. Хоролмаа ч  мөн адил Юндэнг “Та” гэж  байх нь олонтаа. Юндэн ухаан сэргэлэн,  юу  хэлж  ярихаа  мэддэг хүн байтлаа  нэг  хүнийг “эгч  минь”,  “эелдэг охин” гэж  хутган нэрлэх гэж үү.  Эсвэл зохиогч маань  анзааралгүй  ингээд  биччихэв үү. Миний  бодоход  аль аль  нь биш  байх. Харин “эгч” , “охин”  гэсэн үгийг  хүндэтгэл  юм  уу, егөөдөл, ёсорхлын үүднээс  хэрэглэсэн  бололтой. Ер нь монголчуудын дотор настай,  эгчмэд хүн өөрөөс  дүү хүнд сэтгэлтэй  болох хүсэх нь төдий л түгээмэл нийтлэг зүйл биш билээ. Энэ  талаас  нь чүзсэн Хоролмаа Юндэнгээс  эгчмэд байх ёсгүй  санагдана. Хоролмаагийн дүрийг ямархуу  царай  зүсийн  хүн болохыг гаргасныг   Нансалмаагийн үгнээс  ишлэн авснаас  үзсэн ч  залуу  хүнийг санагдуулна.

    III.Хоролмаа  үнэн сэтгэлээсээ Юндэнд дурлаж  байсан  уу? гэдгийг  үзье. Зарим  судлаачид Хоролмаа Юндэнд     дурлачихаад энэ дурлалынхаа сайхныг үзэхийн тулд сайн  муу бүхнийг хийж  байна  гэж  үзсэн  нь  бий. Муужран унасан Юндэн дээр ирсэн Хоролмаа,
    “Жавхлант сайхан эр гэж
    Засаг хошуугаар хэлэлцсэн
    Царай  зүсийг нь үзвэл
    Дамжиггүй үнэн юм  даа
    Дээшээ  сэргэж  босооч
    Дурласан сэтгэлээ  сонсгоё “  гэснийг үзвэл урьд Хоролмаа  Юндэнтэй  нүүр учирч  яваагүй ажээ. Харин Юндэн гэж үзэсгэлэнт сайхан эр бий  хэмээн  засаг хошуугаар  шагшран хэлэлцдэгийг олж  сонссон байна. Тэгээд царай зүсийг  нь үзээгүй  ч  гэсэн түүнийг  хүсэж явсан аж. Ийнхүү учирвал Юндэн үнэхээр  үзэсгэлэн төгс  байсан учраас  “дурласан сэтгэлээ сонсгохыг”  хүсч  байна. Учирч  уулзахыг  хүсч байсан Юндэн нь:

    “давхраат хар нүдтэй
    Хас  цагаан шүдтэй,

    Өслөг гуалиг  нуруутай
    Өтгөн хар хөмсөгтэй  байгаагүй  бол  Хоролмаа  “дурласан сэтгэлээ сонсгох”  байсан  уу, үгүй  юү, Зохиогч  энд Юндэнгийн царай  зүс, биеийн байдлыг зураглан үзүүлсэн нь 1-рт  Юндэн ямар байрын хүн болох, 2-рт  энэ  л үзэсгэлэн  нь Хоролмаагийн сэтгэлийг татсан юм  гэдгийг  тодруулан гаргахын үүднээс  энэ  бүхнийг Хоролмаагийн үгээр зураглан гаргасан нь сонирхол татаж  байна.  Мөн “эртнээс чамайг  хүссэн  сэн”  гэж  байгаа нь  Хоролмаа зөвхөн сургаар  л  Юндэнг  сонирхож  байсныг харуулна. Учир нь тэр хоёр нүүр  учирч  яваагүй  дээр өгүүлсэн.  “Анхны  харцаар  дурлах” гэдэг хэдий  ховорхон  ч  хаяа  байдаг аж.  Харин “анхны  сургаар  дурлах”  гэж  байх  уу  даа. Энэ  бол  дурлал биш  зөвхөн шохоорхол, өнгө  зүсний  сайханд  дуулианаар унаж, түүнийг өөрийн болгох гэсэн аминчхан хүслээс  өөр  юу  ч  биш билээ.

    Балганд цохиулан ухаан алдаж  унасан Юндэнг  Хоролмаа  асарч сувилан  босгож  буй  модон  дотор хүлээстэй  байхад  нь  суллаж  буй  зэрэг  нь  Юндэнг  хайрласандаа  бус  зөвхөн өөрт нь сэтгэлгүй  хүнийг өөрийн болгох гэсэн хүслээ  биелүүлэхээр оролдож  буй  нь  билээ.  Хоролмаа  чухам  хэн болох тэр үнэхээр  Юндэнд үнэн сэтгэлээсээ  дурлаж  байсан эсэх,  ямар ангийг  төлөөлсөн хүн болохыг нь  Д.Нацагдорж  зохиолынхоо төгсгөлд  маш  тодоор гаргасан  байна.

    “Юндэн  над хэрэггүй” гэж  хэд хэдэн  удаа  хэлэн  одно”  гэж  Хоролмаагийн тухай  бичсэн энэ  хэсгийг аваад үзье. Балган  ч  гэсэн  бас  л ялгалгүй “Нансалмаа  над хэрэггүй”  гэж  хэлдэг. Балган,  Хоролмаа  хоёр бол амьдралын аливаа  асуудлыг түүний дотор хайр сэтгэлийг ч өнгө  мөнгө, зарлиг тушаалаар авч  эдэлж  болно гэсэн  ойлголттой  хүмүүс  болохоороо хэн хэний  нь хүсэж  байсан тэр “Юндэн , Нансалмаа хоёрыг өөр, өөрийн болгох гэсэн” зүйл  яагаад ч  гүйцэлдэхгүй  болохыг мэдмэгц,  хоромын  зуур тэр бүхнээсээ  татгалзан  зайлж  байна.

    Энэ  бүхнийг тодруулсаны  эцэст Хоролмаа  чухам хэн болж  байна  вэ гэвэл 1-рт  Хоролмаа бол дээр иш татсан судлаачдын  үзэж  байгаа шиг “харц ард ангийн хүн хараахан биш  ажээ. 2-рт “Хоролмаагийн амьдралын ганц  хүслэн бол Юндэнг өөртөө  авах хэрэг бөгөөд…. “энэ”  шийдсэн  бодлоо биелүүлэхэд юунаас ч шантрахгүй  тэмцэх чадалтай….  “  эмэгтэй  биш бөгөөд Юндэнд сургаар “дурлаж” энэхүү “дурлал” өөрийг нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдуулахгүйгээр байгаа  нөхцөлд л  Юндэнг өөрийн болгох гэж  “янз бүрийн арга  ухаан сийлж”  байгаа  боловч  хүн амины хэрэг гарч  өөрт нь  аюул тулгаран ирэхэд”  байдал нөхцөлд зохицох  чадлаа”  гаргаж  Юндэн “над хэрэггүй”  гэж  хэлэн зугатаж  байна. 3-рт  Хоролмаа  бол  Юндэнгээс  эгчмэд биш,  царай  зүсээр гэвэл Нансалмаагийн үгээр “сайхан хүүхэн” бөгөөд энэхүү үг ямарч л гэсэн Хоролмааг үйлдэж  хийж  байгаа  шигээ  “хар  царайтай” гэх арга  алга. 4-рт судлагч Д.Цэндийн саналаар “Хоролмаагийн дүр нэг талаар өрөвдмөөр ….  өрөвдөх  учир нь”  тэрээр Юндэнд үнэн сэтгэлээсээ  дурласан боловч  яагаад ч  уг дурлалын  аз жаргалыг үзэхгүй  зовж  байгад оршино”  гэх  нь хараахан  хоомойдсон  мэт.

    Нийгмээс  гадуур хүн  гэж  байдаггүй  болохоор хүн бүр тухайн нийгмийн үйлдвэрлэлийн  харьцааны  бүтээгдэхүүн  байдаг. Энэ  нь Хоролмаад ч  ялгалгүй  хамаарна.  Тэрээр феодалын нийгмийн бүтээгдэхүүн, ноёлогч  ангийн төлөөлөгч,  өөрөө  дуртай  ч  дургүй  ч тэр л ангийнхаа  эрх ашгийг  хамгаалагч  бөгөөд ангийнхаа нүүр царайг санаатай санамсаргүй алин боловч  өөрийн  үйл ажлаараа илтгэн тольдон тусгагч  нь юм.

    Ерөөс бие хүнийг  ангиас  нь  салган “эзэнгүйдүүлэн”  үзэж  болохгүй  нь  мэдээж  бөгөөд тэр нь заавал  аль  нэгэн ангид үйлчилж, хамаарагдаж, өөрөө хүссэн хүсээгүй тэр л ангийнхаа  эрх ашгийг хамгаалж  байдаг.

    3.Эх зохиол,  хувилбар  хоёрын тухайд
    1934 онд Д.Нацагдоржийн бичсэн эх, 1943 онд засварласан хувилбар хоёрын талаар оносон,  алдсаны  нь талаар жижигхэн тэмдэглэлийн  төдийхөн биш олон зүйл бичиж  болох авч  би  дав  даруйд яримаар  санагдсан  хэдхэн зүйлээр  хязгаарлав..
    Энэхүү өгүүллийн эхэнд өгүүлснээр зохиолч  маань тодорхой  учир утга  агуулан гаргасан гурван уулыг, хувилбарт “мод  , ус, цэцэг,  навч үзэсгэлэн төгөлдөр… ижил гурван  уул” болгосон нь анхлан зохиогчийн  гаргасан  үндсэн санаатай огтоос  нийцэхгүй  байна. Хувилбарт  энэ  гурван  уулыг  өөрчлөөд  байхын шаардлага  огтоос  үгүй  билээ. Өөрчилснөөр зохиолын  нарийн  учир холбоо алдагдсанаас өөр юм  алга.”Настай  ард, Нансалмаад цэцэг бэлэглэн…”  гэж  хувилбарт  бичсэн нь гайхал  төрүүллээ.  Эх зохиолд  он цагийг тодотгон бичээгүй  ч  гэсэн  хувьсгалаас  өмнөх үеийн  явдал  гэдэг нь  хэнд ч  тодорхой  байдаг. Хувилбарт он цагийг мөн тодотгоогүй  ч  ардын хувьсгалд нилээд ойртуулсан юмуу, тэр л үеийн  явдал бололтой гаргасан.  Гэвч  энэний  алинаар  нь  ч  авч  үзсэн  “настай  ард”  залуу  эмэгтэйд цэцэг бэлэглэдэг  байсан гэж  үү Энэ  нь зохиол өрнөж  буй  цаг  үеийн ёс  заншилтай  зохицохгүй, хүнд үнэмшигдэмгүй  хиймэл зүйл болжээ.  Тэр цагт  цэцэг өргөдөг  байлаа  ч  гэсэн  хувилбарт  заавал  нэмэн оруулаад  байхын шаардлага алга. Нансалмаа, бэлэгт  цэцэг авснаар  дүр нь  тодрох  юм  уу, өөр ямар нэгэн холбогдол, үр дагавар гарахгүй  өнгөрч  байна. Хувилбарт Юндэнг  Балганы  талын  хоёр  хүн  Хоролмаагийн  гэрийн гадна  хүлээж  байгаад цохин  унагааж буй  нь Юндэн, Балган нарын хоорондын зөрчлийг эх  зохиолд  байснаас  мохоон, үйл явдлын өрнөлийг хүчээр сулруулан  хиймэл байдалтай  болгосон  байна.  Мөн хувилбарт Юндэн Хоролмааг  багалзуурдан авах,  амыг  нь таглан дарж  байгаа  зэргээр гаргасан нь Юндэнгийн дүр  байдал, зан төрхийг тодотгож  байгаа  биш  харин  ч  муутган бүдэгрүүлэх, хоёрдмол ойлголт өгөхөд хүрсэн  байна. Эх зохиолд Юндэн Хоролмаатай  харьцахдаа ая  тал засан долигонохгүй  хирнээ,  цээжиндэх  хилэнгээ гадагш гаргахгүй,  биеэ  барьж,  төлөв төвшин байдалтай байдаг. Энэ нь Юндэнгийн зан төрхөд тохирч, дүрийг  тодруулж  байгаа  билээ. Нансалмаагийн дүрийг аваад үзсэн ч  эх зохиолд  байсан шигээ. Феодалын нийгмийн бурангуйн эсрэг, толгой өндийн  тэмцсэн эрэлхэг зоригтой  эмэгтэйн шинж  байдал нь  буурч, идэвх суларч  эргэн тойрны үйл явдалд  ойртсон  байна.  Энэ  нь  олон  зүйл дээрээс  харагдаж байгаагийн  заримыг дурдвал:

    “… Уулын оройгоос  дуулж  байна  уу
    Ухаан  бодол сэргэж  байна  уу
Учран  уулзахыг хүсч байна  уу
Улсын нойрсохыг хүлээе” гэж  Юндэнд дуугаараа  мэдэгдээд  шөнө  болсон  хойно  оргон очиж  байсан  Нансалмаа,  хувилбарт
“Торонд орсон болжмор шиг
Одоо би  яах билээ?

  Хүний гарт орлоо шүү
Хурдхан ирж  аваасай гэж Юндэнгээс туслалцаа гуйн суухад хүрчээ. Мөн Юндэн дээр оргон ирсэн Нансалмаа,
“Бүрмөсөн  хагацах нь энэ үү
Бодож санах юмгүй юү? хэмээн Юндэнд тулган, нутгаасаа  оргон явах санааг хайрт хүндээ  сэдэж  өгөн,  хоёул оргон  явдаг бол хувилбарт Юндэн өөрөө  очиж  Нансалмааг чөлөөлөх гэж  байгаад бүтэлгүй, баригдаж  байна. Эх зохиолд Нансалмаа  Балганы  өөдөөс мэс  хүртэл барих тэмдэг бол хувилбарт Балганыг  ялж  буйг “ажиглан харж үлдэнэ” гэжээ. Юндэн, Нансалмаа хоёр зүүн баруун хоёр уулыг харан “Ногоорон харагдах уул … “ , “Цэнхэрлэн харагдах уул…”  гэж  дуулдаг бөгөөд  энэ  нь  цаанаа  нарийн учиртай  байсан бол хувилбарт энэ  бадгийг ор тас  орхисон байна. Үүнийг хассанаар эх  зохиолоосоо юугаар сайжирч  байгаа юм  бол? Тэгэх тусмаа “Цэнхэрлэн харагдах”  гэдэг ардын дуу болчихоод, үүнийг дуулж  чаддаггүй, мэддэггүй  хүнгүй шахам  байхад хасаад байхын хэрэг  юу  байв аа. Энэ  дашрамд бас  нэгэн зүйлийг ч  хэлэхэд Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолын талаар ярих, түүнийг аль нэгэн талаас  нь судлах  гэвэл Д.Нацагдоржийн өөрийн нь гараар бичигдсэн тэр л зүйлийн тухай  ярих хэрэгтэй  санагддаг. Яагаад гэвэл хэдийгээр 1943 онд засварлан  сайн болгосон гэгддэг ч  бид Ц.Дамдинсүрэнгийн зохиолын тухайд  ярих биш билээ. /Засварласан  хувилбарыг театрт тоглох  бол  өөр асуудал юм. Ийн тоглох нь гарцаагүй  гэдгийг маргах газаргүй. Учир юун гэвээс  театрын  хөгжлийн дагуу орчин үеийн  дуурийн хэлбэрт оруулан засварлах нь цаг үеийн шаардлагаар урган гарч  ирсэн юм.

Гэтэл Д.Нацагдоржийн уран бүтээлийг хорь гаруй  жил судалж  байгаа  Б.Содном гуай ч хүртэл  Балганы  дүрийн   тухай бичихдээ хувилбараас иж  татсан  байх  нь  гайхалтай. Юу  нь  гайхалтай  вэ  гэвэл? Тэр хэсгийг Д.Нацагдорж бичээгүй болохоор  түүнд тохоож болох  уу даа. Харин Д.Нацагдоржийн  бичсэн тухайд биш, театрт өнөөдөр тавигдаж байгаа  “Учиртай  гурван толгой”  дуурийн талаар, түүний баатруудын дүрийн  талаар ярьж байгаа  бол хувилбараас иш татах нь зүйтэй билээ. Гэтэл энэ  зааг ялгааг гаргахгүй, хооронд нь холин хутгаж байгаа  нь зохилтой  биш  юм.

 

Холбоотой нийтлэл