logo
logo
Гадаад харилцаа

МОНГОЛ УЛСЫН ХОСГҮЙ ҮНЭТ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд байгуулагдсан 1912 оноос өнөөг хүртэлх хоёр талт 4000-гаад гэрээ, хэлэлцээр хадгалагдаж байдаг бөгөөд үүнээс түүхэн ач холбогдол, он цагийн хувьд хосгүй үнэт гэрээ, хэлэлцээрийн дээжээс хүргэж байна.

ХОСГҮЙ ҮНЭТ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЖАГСААЛТ

  • “Монгол, Оросын найрамдлын гэрээ” Их хүрээ 1912.10.21. /ГХТА-н Х№119, Д№1, ХН№4/
  • “Монгол, Түвэдийн найрамдлын гэрээ” 1912.12.02 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№3/
  • “Монгол улсын төмөр замуудыг ойр бүхий төмөр замуудтай холбох, төмөр зам тавих тухай Монгол, Их Орос Улсын Засгийн газрын хэлэлцээр” Хиагт 1914.09.17 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№5/
  • “Дундад, Орос, Монголын Хиагтын гэрээ” Хиагт 1915.05.25 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№6/
  • “Дундад, Орос, Монгол гурван этгээдээр тогтоосон цахилгаан мэдээний гэрээ бичиг” 1916.01.11 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№7/
  • “Монгол Орос хоёрын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” Москва 1921.11.05 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№8/
  • “БНМАУ-ын дотор тээх нэвтрүүлэх явдлыг байгуулах тухай БНМАУ ба, ЗЗБНХУ-ын Засгийн газруудын хооронд байгуулсан гэрээ” Улаанбаатар 1929.12.30 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№33/
  • “БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос эхлэн дорно талдаа Их Саяаны нуруу хүртэлх хэсэгт байгаа Монгол-Зөвлөлтийн хоорондох хилийн тухай гэрээ” Улаанбаатар 1958.03.26 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№280/
  • “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ” Бээжин 1962.12.26 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№529/
  • “БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох Таван богд /Таван-богда-ула/ уулын 4104.0 тоот өндөрлөгөөс Асгатын давааны хярын /Горы Асхатийн-дабани-хяр/ орой хүртэлх баруун хэсэг, Их Саяаны /Большой Саян/ нурууны 2855.8 тоот өндөрлөгөөс Тарваган дахын /Тарбаган-Дах/ овоо хүртэлх зүүн хэсэг дэх Монгол, Зөвлөлтийн хилийн гэрээ” Москва 1976.10.19 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№1517/
  • “Гурван улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” Улаанбаатар 1994.01.27 /ГХТА-н Х№119, Д№1, ХН№2505/

Гадаад харилцааны төв архивын мэдээллийн цахим сангаас /www.mfa-archives.mn/ олон нийтэд онлайн нээлттэй Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд байгууллагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн цахим ашиглалтын хувийг татан үзэх боломжтой юм.

Холбоотой нийтлэл