logo
logo
Байгаль орчин

Эмийн ургамлуудыг тарьж ургуулдаг байхыг эрдэмтэд уриаллаа 

                Монгол оронд 7700 гаруй зүйл дээд доод ургамал мөөгийн хамт ургадаг байна. Үүнээс цэцэгт ургамал нь 3100 орчим зүйл бөгөөд нийт зүйлийн гуравны нэг хувийг нь эмийн ургамал эзэлдэг.  Гэвч өнөөдөр уул уурхай, хотжилт, буруу ашиглалт зэрэг хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан эмийн ургамлын нөөц шавхагдаж алга болох эрсдэл  үүссэн байна. Байгалийн ургамлуудыг хадгалаж хамгаалахгүй бол энэ янзаараа замбараагүй хэрэглээд явбал 20-50 жилийн дараа байгалийн ургамлын нөөцгүй болно. Яагаад эмийн ургамлын нөөц багасаж байна вэ гэхээр хүмүүс, аж ахуй нэгжүүд байгаль дахь нөөцийг шууд авч ашигладаг. Ийм учраас эмийн ургамлаа түүж бэлдэхдээ зөв зохистой ашиглах мөн боломжтой бол зарим ургамлуудыг тарьж ургуулдаг байхыг эрдэмтэд уриаллаа. 

Холбоотой нийтлэл