logo
logo
"Гүн утга" уран бүтээлийн нэгдэл

УРАН ЗОХИОЛЫН "ҮҮДЭЛ" ЦУВРАЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

     Өнөөгийн Монголын урлаг соёл, уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн "өнгийг" бий болгож буй "ГҮН УТГА" уран бүтээлийн нэгдлийн зүгээс орчин цагийн уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг содон, шилдэг бүтээлүүд гаргах, уран зохиолын чанар чансааг дээшлүүлэх, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор уран зохиолын "ҮҮДЭЛ" цувралыг эхлүүллээ. "Үүдэл санаа"ХХК, Uudel.mn сайт, тайз дэлгэцийн "Эрт урьдын цагт" клуб болон бусад ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр гарч буй уран зохиолын энэхүү цуврал яруу найрагч Э.ТӨГСЖАРГАЛЫН "ТЭЭГЧ САРУУД" шүлгийн түүврээр ийнхүү эхэлж буй юм.
Цаашид энэхүү цувралын хүрээнд хүүрнэл зохиол, яруу найраг, кино, жүжгийн зохиол, орчуулга зэрэг олон төрлийн шинэ содон номууд хэвлэгдэн гарах бөгөөд бүтээлийн чанар, сонголтонд онцгойлон анхаарч, тусгайлан редакторын баг ажиллаж байна.

"Гүн утга" уран бүтээлийн нэгдэл
 

Холбоотой нийтлэл