logo
logo
Эрүүл мэнд

Улсын гуравдугаар төв эмнэлэг тархины мэс засалд навигацийн удирдамжийн системийг ашиглаж эхэллээ

               Манай улсын гуравдугаар төв эмнэлэгт анагаах ухааны шинэ технологи нэвтэрч, мэдрэлийн навигацийн хагалгааг хийж эхэллээ. Энэ нь Монгол улсад анагаах ухааны шинэ дэвшил гарлаа хэмээн эмч мэргэжилтэнүүд дүгнэж байна. Хамгийн сүүлийн үеийн навигацийн удирдамжийн системийг “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр нэвтрүүлсэн байна. Өмнө нь тохиромжтой тоног төхөөрөмжгүйн улмаас зарим хавдарт хүрч ажиллаж чаддаггүй байж. Энэ нь монголчуудыг гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг байжээ. Одоо өвчтөнүүд шинэ технологийн ачаар Монголд хамгийн сайн эмчилгээ хийлгэх боломжтой болсон хэмээн Мэдрэл, мэс заслын тасгийн эмч С.Абай өгүүллээ.        Тэрээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай эмнэлэг дээр 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аппаратууд нийлүүлэгдсэн. Мэс заслын микроскоп, дуран, навигацын аппарат гэх мэт. Эдгээрээс навигацын аппаратыг онцолж танилцуулахад тархины эдийн гүнд байрладаг эмгэгт хүрэхэд тархины эрүүл эдийг хамгийн бага хэмжээгээр цочроодог давуу талтай. Орчин үеийн дэвшилтэт технологи юм. Тархины эдийн гүнд байрлалтай ямар нэгэн хавдар буглаа зарим нэгэн төрлийн судасны эмгэгт бид хүрэх боломжгүй байсан үе бий. Тэр үед хүмүүс гадагшаа эмчилгээнд явдаг байсан. Харин одоо заавал гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй болж байна. Уг төхөөрөмж нь одоогоор дэлхийн стандарт болсон технологи юм. Монголдоо 3-р эмнэлэгт анхны бөгөөд цор ганц төхөөрөмж болж байна.

Холбоотой нийтлэл